“Шунхлай" ХХК нь 700 гаруй ажилтантай бөгөөд 2017 оны 04-р сарын 28-30-ны өдрүүдэд “Шунхлай-2017” Спортын наадмыг амжилттай зохион байгууллаа. Спортын наадамд 7 багийн 138 тамирчин Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Дартс, Ширээний теннис, Шатар, Биллиард гэсэн 6 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан байгууллагынхаа алтан цомын төлөө өрсөлдлөө.
Монгол улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 76 жилийн ойд зориулсан "Газрын тос - 2017" спортын наадам шатрын тэмцээнээр эхэлсэн билээ. 2017.05.06-ны өдөр болсон Шатрын тэмцээнд 10 багийн 30 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн.
"Шунхлай" ХХК, "Шунхлай Говь" ХХК-ийн ажилтнууд "Шар хуайс" мод тарих хэсэгт хуваарилагдан ажилласан бөгөөд нь Шар хуайс олон наст, 4-7 м өндөртэй бут жижиг мод юм.
"Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбоо" нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын автомашины холбоо, Азийн мотоциклийн холбоо, МҮОХ-ын гишүүн байгууллага билээ. Тус холбоо нь 2017.05.26-05.28-ны өдрүүдэд "Монгол Ралли" холын зайн улсын аварга шалгаруулах уралдааныг 23 дахь удаагаа зохион байгуулж байна. "Шунхлай" ХХК нь энэхүү уралдаанд ивээн тэтгэгчээр оролцож, авто спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Баг, тамирчиддаа амжилт хүсье.