“Шунхлай" ХХК нь 700 гаруй ажилтантай бөгөөд 2017 оны 04-р сарын 28-30-ны өдрүүдэд “Шунхлай-2017” Спортын наадмыг  амжилттай зохион байгууллаа.  Спортын наадамд 7 багийн 138 тамирчин  Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Дартс, Ширээний теннис, Шатар, Биллиард гэсэн 6 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан байгууллагынхаа алтан цомын төлөө өрсөлдлөө.

Спортын наадмын төрөл тус бүрээс 1,2,3-р байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид шалгарч,  багийн дүнгээр бусдыгаа манлайлж алтан цомын эзнээр “Шунхлай” ХХК-ийн  Эрдэнэт хот дахь Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хамт олон тодорлоо. Нийт баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Компанийн хамт олон уг спортын наадмаа хөдөлгөөн, эрүүл мэнд, спортын ач холбогдлыг сурталчлах, оролцогч тамирчдын хурд хүч авхаалж самбааг шалган сорих, хамт олны эв нэгдэл,  нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход   зориулан жил бүр зохион  байгуулдаг.