Монгол улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 76 жилийн ойд зориулсан "Газрын тос - 2017" спортын наадам шатрын тэмцээнээр эхэлсэн билээ.  2017.05.06-ны өдөр болсон Шатрын тэмцээнд 10 багийн 30 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн.

Тоглолтын төгсгөлд Шатрын олон улсын хэмжээний их мастер, "Шунхлай"ХХК-ийн тамирчин Б.Гүндаваа нь 12 тамирчинтай зэрэг тоглох нөхөрсөг, үзүүлэх тоглолыг хийж, бүх хожлыг өөртөө авсан нь тэмцээний үеийн гайхалтай, содон мөчүүдийн нэг байлаа. 

"Газрын тос - 2017" спортын наадмын Шатрын тэмцээний нэгдсэн дүн /Байр эзэлсэн байдлаар/: 

1. Магнай Трейд ХХК

2. Петровис ХХК

3. Амбер ХХК

4. Богц Трейд ХХК

5. Монсуль ХХК

6. Шунхлай ХХК

7. М-Ойл ХХК

8. Ашигт малтмал, газрын тосны газар

9. Сод Монгол Групп ХХК

10. Синчи Ойл ХХК

11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам