“Шунхлай 25 жил” спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа.

“Шунхлай" ХХК нь 780 гаруй ажилтантай бөгөөд 2018 оны 04-р сарын 13-15-ны өдрүүдэд “Шунхлай 25 жил” Спортын наадмыг  амжилттай зохион байгууллаа.

Тус компанийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан спортын наадамд 7 багийн тамирчид  Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Шатар, Биллиард гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан байгууллагынхаа алтан цомын төлөө өрсөлдлөө.

Спортын наадмын төрөл тус бүрээс 1,2,3-р байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид шалгарч,  багийн дүнгээр бусдыгаа манлайлж алтан цомын эзнээр “Шунхлай” ХХК-ийн  Төв оффисын хамт олон тодорлоо. Нийт баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Компанийн хамт олон уг спортын наадмаа хөдөлгөөн, эрүүл мэнд, спортын ач холбогдлыг сурталчлах, оролцогч тамирчдын хурд хүч авхаалж самбааг шалган сорих, хамт олны эв нэгдэл,  нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход   зориулан жил бүр зохион  байгуулдаг.