“Шунхлай” ХХК нь “ROAD EXPO MONGOLIA – 2024” олон улсын үзэсгэлэнд оролцож байна.

“Зам, Тээврийн хөгжлийн яам”, “Монголын Авто Замчдын Холбоо” -ноос 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Road Expo Mongolia-2024” замын шинэ техник, технологийн олон улсын Үзэсгэлэн, Бага хурал энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдаж байна.

“Шунхлай” Компани авто замын бүтээн байгуулалтын ажилд олон жил хамтран ажиллаж хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэн ажилладаг бөгөөд “Road Expo Mongolia-2024” Үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцож,

  • Авто замын битум
  • Машин механизмын тос, тосолгооны материал
  • Дугуй
  • Аккумулятор
  • Бүх төрлийн шатахуун зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна